Япон Парисын олимпод оролцох 4 жүдочоо зарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Японы жүдо бөхийн холбооноос 2024 оны Парисын олимпын шигшээ багт сонгогдсон эхэний 4 тамирчны нэрийг зарлалаа. Үүнд, эрэгтэй 66 кг-ын Хифүми Абэ, эмэгтэй 48 кг-д Нацүми Цүнода, 52 кг-д Үта Абэ, 70 кг-д Саки Низое нар багтаж, ирэх олимпын наадамдаа бэлтгэхээр боллоо. Шигшээ багийн үлдсэн гишүүдийг ирэх наймдугаар сард болох Мастерс, 12 дугаар сарын 2-3-нд Токиод болох Их Дуулга тэмцээний дараа сонгоно.

Олимпын наадмаас 13 сарын өмнө шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлаж байгаа нь урьд өмнө гарч байгаагүй тохиолдол юм. Энэ жилийн ДАШТ-д түрүүлсэн, жиндээ тасархай гэх хоёр үзүүлэлтийг дээрх дөрвөн тамирчин л хангасан гэж үзжээ.  

Японы эрдэмтдийн судалгаагаар олимпын шигшээ багийг эрт сонгох нь тамирчдыг стрессээс хамгаалах, гэмтэл бэртлийн эрсдлийг багасгах зэрэг олон сайн талтай нь батлагджээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Www(103.229.121.38) 2023 оны 07 сарын 01

Diilekhgui yum chini altan medallion ugchikhvul bolno doo.

0  |  0
Гаваа(66.181.161.229) 2023 оны 07 сарын 01

Ах дүү хоёр ч үнэн тасархай л даа

1  |  0
Top