IBA холбоо Үндэсний холбоодод 100 мянган ам.доллар олгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Олон улсын боксын холбооноос (IBA) гишүүн холбооддоо үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.

ОУОХ-той хийсэн маргааны дүнд олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдаж, гишүүнчлэлээ цуцлуулсан тус холбооноос гарах улсуудын тоо нэмэгдэж байгаа. Учир нь АНУ, Ирланд тэргүүтэй хэсэг улс World Boxing гэсэн нэртэй шинэ холбоо байгуулж, ОУОХ-нд элсэхээр хөөцөлдөж байгаа. Тиймээс IBA холбоо гишүүдээ авч үлдэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа. ДАШТ-ий шагналын санг урьд байгаагүй их хэмжээгээр нэмсэн бол энэ удаад гишүүн холбооддоо санхүүгийн тусламж үзүүлэх боллоо.

IBA холбооны тэргүүн Умар Кремлев “Ирэх дөрвөн жилийн хугацаанд манай холбоо гишүүн үндэсний холбоодод олгох тусламжаа 50 мянган ам.доллар болгон нэмнэ. Харин 2025 оноос эхлэн жил бүр үндэсний холбоодод 100 мянган ам.доллар өгдөг болно. Боксын спортыг дэмжих хүсэлтээ илэрхийлсэн хэд хэдэн компанитай ивээн тэтгэгчийн гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж сэтгүүлчдэд мэпээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(88.116.92.142) 2023 оны 07 сарын 01

Орос эзэнтэй холбооноос гар...

0  |  1
Зочин(64.119.17.96) 2023 оны 06 сарын 30

Мөнгөөр бүгдийг шийднэ гэж байхгүй л дээ, энэ иван ч IBA-г самарч дуусах нь дээ, хөөрхий

0  |  0
Top