Абдулла Курбанов: Хүнд жинд лидер болох зорилготой

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Саяхан Дагестанд болж өнгөрсөн ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 125 кг-ын жинд 21 настай Абдулла Курбанов түрүүллээ. Тэрээр тэмцээний дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Дэвжээн дээр өрсөлдөгч хэн ч байсан айж, эмээдэггүй” гэж хэлсэн юм.

-Баяр хүргэе.

-Анх удаагаа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцоод түрүүлсэндээ маш их баяртай байна. Би өсвөр, залуучуудын дотоодын бүх тэмцээнд түрүүлсэн. Тийм болохоор насанд хүрэгчдийн тэмцээнд ч түрүүлнэ гэж бэлтгэлээ хийсэн. Энэ ялалтыг намайг үргэлж дэмждэг гэрбүл, багш, дасгалжуулагч нартаа зориулж байна. Миний бүх хийж буй зүйл тэдний төлөө байдаг.

-Насанд хүргэчдэд түрүүлэхэд илүү хэцүү байсан биз дээ?

-Тиймээ, маш хүнд хэцүү тэмцээн байлаа. Гэхдээ тэмцээн болгон л амар биш, бас сонирхолтой байдаг шүү дээ. Танхимд байсан хүмүүс намайг их дэмжсэнд баярласан.

-Хамгийн хүнд жинд ОХУ-д тодорхой лидер байхгүй удлаа. Та энэ жингийн лидер болоход бэлэн үү?

-Үүний төлөө л би өдөр бүр бэлтгэл хийж, хөлсөө асгаруулж байгаа.

-Яагаад бөх болохоор шийдэв?

-Аав минь ах бид хоёрыг бөхийн танхимд анх оруулж байдаа. Таван настайгаасаа барилдаж эхэлсэн. Эхний хоёр жил ахдаа хань болох гэж очдог байсан бол дараа нь бөхийн амтанд орсон.

-Багадаа ямар бөхийг шүтдэг байв?

-Анх секцэнд орж байхдаа бөхчүүдийгогт мэддэггүй, таньдаггүй байсан. Дараа нь бага багаар сонирхож эхэлсэн. Махач Муртазалиевын барилдаан, зан чанар нь их таалагддаг байлаа.

-Та 24 нас хүртлээ залуучуудын тэмцээнд орж болно. Эсвэл цаашдаа насанд хүрэгчдэд л барилдах юм уу?

-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Дасгалжуулагч багштайгаа ярьж байгаад шийднэ. Ер нь багшийн хэлснээр л явна даа.

-Мэргэжлийн Поддубный лигт барилдахыг хүсэж байна уу?

-Мэдээж хэрэг. Тэнд Туркийн олимпын аварга алдарт Таха Акгультэй халз барилдах мөрөөдөлтэй. Барилдаж үзэхийг хүсэж байгаа бөх олон байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 07 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0

Top