Жюү жицүгийн ДАШТ-ий Нээлтийн ёслол өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 16

“Улаанбаатар-2023” ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр насанд хүрэгчдийн ангиллын файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг, 69 кг, 85кг, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг-ын жингийн өрсөлдөөнүүд болж байна.

Мөсөн Өргөөнд болж байгаа энэхүү ДАШТ-д дэлхийн 50 гаруй орны 600-гаад тамирчид оролцож байгаа билээ.

20 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа 16:00 цагт эхэлнэ.

Спорт сонирхогч та бүхэн эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөж буй Монголын багаа хүрэлцэн ирж дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун(150.129.143.2) 2023 оны 07 сарын 16

Эх орондоо ийм том тэмцээн зохион байгуулж байгаа спортынхондоо өндөр амжилт хүсьё

1  |  0
Зочин(202.126.89.164) 2023 оны 07 сарын 16

Өчнөөн жил оролдсон чөлөөт, жүдогоо сайн сураагүй байж бас юун Жи Жи жи, яршиг л баймаар юм, бөх гэхээр л заавал барилдах гэдэг тэнэг сэтгэлгээнээсээ салмаар юм

0  |  1
Top