Монгол Улсын нийслэл Улаанаатар хотод жюү жицүгийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Олон улсын жюү жүцүгийн холбоо (JJIF)-ны ерөнхийлөгч Грек улсын иргэн Панагиотис Теодоропоулос, JJIF-гийн ерөнхий захирал, Азийн жюү жүцигийн холбооны ерөнхийлөгч Жоаким Тумфарт нар “Улаанбаатар-2023” 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол өв соёл, уламжлал ахуйг харуулсан “Nomadic zone”-д зочилж монгол гэр, ахуйтай танилцлаа.
Өнөөдөр 16,00 цагаас ДАШТ-ий нээлтийн ажиллагаа, 16,30 цагаас файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг, 69 кг, 85кг, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг-ын жингийн медалийн төлөөх тулаануудтай.
Спорт сонирхогчид та бүхэн Мөсөн өргөөндөө ирж, Монголын баг тамирчдаа дэмжээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт