Энэ сарын 15-20-нд нийслэлийн Мөсөн өргөөнд Жюү жицүгийн ДАШТ болж байна. Тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 600 тамирчин өрсөлдөж байна.
ДАШТ-ий нээлтийн ёслолын дараа Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.
Х.Эрдэнэбаатар “2023 оны жюү жицүгийн ДАШТ, хорь дах удаагийн дэлхийн аваргын тэмцээний нээлт их сайхан боллоо. Дэлхийн 50 орны 600 тамирчин цугларсан энэ тэмээнийг бид монгол өв соёлоо ертөнцөд таниулдаг Дэлхий гэдэг хамтлагийн тоглолтоор нээлээ. Гадаадын зочид төлөөлөгчид нээлтийн арга хэмжээг сэтгэл хангалуун хүлээн авч байна. Манай холбооны удирдлагууд ч ёслолдоо үндэсний хувцсаа өмсөж оролцлоо. Маргаашнаас манай ДАШТ-ий насанд хүрэгчдийн нэваза хэмээх үндсэн төрлийн тэмцээн эхэлнэ. Монголынхоо спорт сонирхогчдыг Степпе арена ордондоо хүрэлцэн ирж, тамирчдын гал халуун өрсөлдөөнийг үзэхийг уриалж байна” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Монголдоо зохион байгуулж байгаа энэ том тэмцээнд оролцож байгаа тамирчдадаа өндөр амжилт хүсьс
50-60 жил чөлөөт, жудо гэж явсан, одоо болтол сайн сураагүй, шал арчсаар л байхад энэ жи жууцай бас юу ч вэ дээ, бөх гэхээр л монголчууд заавал барилдах ёстой юм шиг ойлгодгоо болимоор, хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж салгамаар юм