Нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байгаа жюү жицүгийн ДАШТ-д дэлхийн 50 орны тамирчид оролцож байгаа. Тэдний дунд ОХУ-ны тамирчид байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр нэ-ваза төрлийн 69 кг-д Булат Атласов, файтингийн 85 кг-д Коротких Евгений нар мөнгөн медаль хүртсэн билээ.
Олон улсын жюү жицүгийн холбоо (JJIF) нь хоригт ороод байсан орос тамирчдыг тэмцээн уралдаандаа орохыг зөвшөөрсөн анхны спортын холбоодын нэг. 2022 оны есдүгээр сараас орос тамирчдад зөвшөөрөл олгосон юм.
Тус холбооноос “ОХУ-ын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс тэмцээн уралдаанд JJIF холбооны нэр дор туг далбаа, сүлд дуулалгүйгээр оролцоно. Манай холбоо, тэмцээн уралдааныг зохион байгуулагчид бүх тамирчинд ижил тэгш, ялгаварлан гадуурхахгүйгээр ханддаг. Тамирчид аюул осолгүй, үнэн шударга өрсөлдөхийн төлөө боломжтой бүхнийг хийнэ. JJIF холбоо жюү жицүгийн ёс зүй, спортын зарчимд харш бүх зүйлийг таслан зогсооно” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Слава Россия
Slava Ukraine
Дайн дайнаараа спорт спортоороо
Oros tamirchiddaa amjilt hvsii dain bol tednii byryy bish. Boloh estoi bolood l bolj baigaa .Delhiin tvvh harhad ter chigeeree dain baih yum .