Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөнүүд эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна.
Эрэгтэй 69 кг-д М.Даваадорж эхний барилдаанаа Казахстаны Айбартай барилдаж, 6:7 ялагдлаа. Барилдааны эхнээс 4 оноогоор хошуучилж байсан ч оноо алдсаар 4:7 болсон. Сүүлийн хэдэн секундэд 2 оноо авсан ч цаг дууслаа.
Эмэгтэй 52 кг -д Г.Монголжин Хятадын тамирчинтай барилдан, нэмэлт цагт яллаа. Одоо манай тамирчин Филиппиний тамирчинтай өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )