Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөнүүд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна.
Эмэгтэй 57 кг-д Э.Шүрэнцэцэг эхний тойрогт Өмнөд Солонгосын GA EUN GEUM-г ялж, гараагаа сайхан эхлүүллээ. Дараагийн тойрогт АНЭУ-ын Аль Алмеритай таарчээ. Араб тамирчин Азийн аваргын мөнгөн медальтай.
Сэтгэгдэл ( 0 )