Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөнүүд эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна.
Эрэгтэй 69 кг-д М.Даваадорж эхний барилдаанаа Казахстаны Айбартай барилдаж, 6:7 ялагдлаа. Барилдааны эхнээс 4 оноогоор хошуучилж байсан ч оноо алдсаар 4:7 болсон. Сүүлийн хэдэн секундэд 2 оноо авсан ч цаг дууслаа.
Манай бөх торгуулийн барилдаанд Хятадын бөхийг 6:0 ялж, дараа нь Филиппины тамирчныг боож, цэвэр яллаа.
Одоо дэлхийн чансааны 2-т бичигдэж буй АНЭУ-ын Мохамед Алитай өрсөлдөнө. Түүнийг ялж байж, медалийн өрсөлдөөнд орох юм.
Сэтгэгдэл ( 0 )