Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөнүүд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна.
Эмэгтэй 52 кг -д Г.Монголжин Хятадын тамирчинтай барилдан, нэмэлт цагт яллаа. Дараагийн тойрогт Филиппиний тамирчныг ялснаар Шилдэг наймд шалгарлаа. Шөвгийн наймд тэрээр Таиландын тамирчныг өчиж, цэвэр ялснаар медалийн төлөө барилдахаар болсон.
Хагас шигшээд Израилын Пнинатай өрсөлдөв. Дэлхийн чансааны 9-д эрэмбэтэй өрсөлдөгчдөө 2:4 ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах боллоо.
Сэтгэгдэл ( 0 )