Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөнүүд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна.
Эмэгтэй 57 кг-д Э.Шүрэнцэцэг эхний тойрогт Өмнөд Солонгосын GA EUN GEUM-г ялсан. Дараагийн тойрогт АНЭУ-ын Аль Алмеритай таарч, идэвхээр ялагдсан.
Торгуулийн барилдаанд Хятадын YI BEI LOU-г 2:0 яллаа. Одоо түүнийг Шведийн Астрид хүлээж байна. Астрид Казахстаны тамирчинд ялагдаж, Вьетнамын тамирчдыг дараалан ялаад байсан.
Хүрэл медалийн төлөө шалгарах тун хариуцлагатай барилдаанд швед тамирчин 5:2 илүүрхэж, шалгаран үлдлээ. Э.Шүрэнцэцэгийн хувьд барилдааны сүүлд ажилласан ч онооны зөрүүг нөхөж чадсангүй.
Сэтгэгдэл ( 0 )