Жюү жицүгийн ДАШТ: Г.Монголжин хүрэл медаль хүртэж чадсангүй

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 19

Гэрэл зургийг Д.Нямбилэг

“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөнүүд болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна. Өчигдөр манай баг хоёр хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр ганц тамирчин хүрэл медалийн төлөө шалгарсан.

Эмэгтэй 52 кг-д Г.Монголжин эхний тойрогт Хятадын тамирчинтай барилдан, нэмэлт цагт ялсан. Дараагийн тойрогт Филиппиний тамирчныг ялснаар Шилдэг наймд шалгарлаа. Шөвгийн наймд тэрээр Таиландын тамирчныг өчиж, цэвэр ялснаар шөвгийн дөрөвт үлдсэн. Хагас шигшээд Израилын Пнинатай өрсөлдөж, 2:4 ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд  Филиппины Наполис Женна Кайлатай барилдлаа. Кайла Израиль, АНЭУ-ын хүчтэй тамирчдыг ялж гарч ирсэн бүсгүй. 

Барилдааны үндсэн цаг дуусахад оноо 0:0, манай бөх идэвхээр ялах байлаа. Гэвч Филиппины дасгалжуулагч челленж гаргаж, шүүгч нар бичлэг буцаан үзэж, Наполисийг эргэж босож чадсан гэж үзэн,  2 оноо өгснөөр манай бөх медаль авч чадсангүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top