Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрийн өрсөлдөөнүүд өнөөдөр эхэлнэ.
Эхний 5 өдрийн байдлаар медалийн хүснэгтийг 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай АНЭУ-ын баг тэргүүлж байна.
Манай шигшээ баг 3 хүрэл медальтайгаар 24 дүгээр байрт жагсаж байна. Монголын багаас “SHOW” холимог багийн төрөл, эмэгтэй нэ-ваза төрлийн 70 кг-д Б.Хулан, +70 кг-д М.Сугар нар хүрэл медаль авсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )