Гэрэл зургийг Д.Нямбилэг
“Улаанбаатар-2023” жюү жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Степпе Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилнэ.
Сүүлийн өдөр дөрвөн жингийн өрсөлдөөнтэй бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Б.Мөнхбаатар, Ө.Эрдэнэбаатар, 77 кг-д Б.Батбаяр, Х.Сүхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Б.Эгиймаа, 63 кг-д Б.Буяндэлгэр, Б.Хонгорзул нар тус тус хүч үзэж байна.
Эрэгтэй 56 кг-д Ө.Эрдэнэбаатар Олон улсын холбооны нэр дээр барилдаж байгаа Нарек Арутеньянд, Б.Мөнхбаатар Казахстаны Ерназ Мирзабековт, 77 кг -д Б.Батбаяр Шведийн MAX LINDBLAD-д, Х.Сүхбат Казахстаны Адлан Мадаевт, эмэгтэй 48 кг-д Б.Одгэрэл Хятадын WU GUANSHAN-д ялагдлаа. Эмэгтэй 63 кг-д Б.Буяндэлгэр Вьетнамын HOANG THI NHAT QUE-г 8:0 ялж, АНЭУ-ын Алкалбанид ялагдсан.
Энэ жинд Б.Хонгорзул ОХУ-ын Якубоваг ялаад дараа нь Германы Сталлерт ялагдлаа.
Эмэгтэй 48 кг-ын жинд Б.Эгиймаа Казахстаны Назгул Рахаеваг цэвэр ялсан. Одоо Узбекистаны Гулнур Туратбаеватай барилдана
Сэтгэгдэл ( 0 )