Жюү жицү бөхийн ДАШТ: Б.Буяндэлгэр ХҮРЭЛ медальд ойрхон байлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 20

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Өнөөдөр эрэгтэй 2, эмэгтэй 2 жинд манай 8 бөх барилдсанаас мастерсийн дэлхийн хошой аварга, Азийн элсний наадмын 2 алтан медальт ОУХМ Б.Буяндэлгэр ганцаараа эмэгтэй 63 кг-ын жинд медалийн төлөөх барилдаанд шалгаран үлдсэн.

Б.Буяндэлгэр эхний тойрогт Вьетнамын HOANG THI NHAT QUE-г 8:0 ялж, АНЭУ-ын Алкалбанид ялагдсан. Торгуулийн барилдаанд ОХУ-ын Якубоваг 2:0, Германы Сталлерыг 13:0, Швейцарын ANAIS FIONA VINTALAS-г давж, хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Медалийн төлөөх өрсөлдөгч нь Израилын MESHI ROSENFELD. Израил бүсгүй оноогоо цаг дуустал хамгаалж, 5:0 ялалт байгууллаа. Уг нь медаль тун ойрхон байлаа. Энэ жинд манай тамирчныг хоёрдугаар тойрогт ялсан араб бүсгүй түрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top