Жюү жицү бөхийн ДАШТ: Өнөөдрийн барилдааны тойм

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 20

Гэрэл зургийг Д.Нямбилэг

“Улаанбаатар-2023” жюү жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Степпе Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилж, өндөрлөлөө.   

Сүүлийн өдөр дөрвөн жингийн өрсөлдөөнтэй байсан бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Б.Мөнхбаатар, Ө.Эрдэнэбаатар, 77 кг-д Б.Батбаяр, Х.Сүхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Б.Эгиймаа, 63 кг-д Б.Буяндэлгэр, Б.Хонгорзул нар тус тус хүч үзлээ.  

Эрэгтэй 56 кг-д Ө.Эрдэнэбаатар Олон улсын холбооны нэр дээр барилдаж байгаа Нарек Арутеньянд, Б.Мөнхбаатар Казахстаны Ерназ Мирзабековт, 77 кг -д Б.Батбаяр Шведийн MAX LINDBLAD-д, Х.Сүхбат Казахстаны Адлан Мадаевт, эмэгтэй 48 кг-д Б.Одгэрэл Хятадын WU GUANSHAN-д ялагдлаа. Эмэгтэй 63 кг-д Б.Буяндэлгэр Вьетнамын HOANG THI NHAT QUE-г 8:0 ялж, АНЭУ-ын Алкалбанид ялагдсан. Энэ жинд Б.Хонгорзул ОХУ-ын Якубоваг ялаад дараа нь Германы Сталлерт ялагдлаа. Эмэгтэй 48 кг-ын жинд Б.Эгиймаа Казахстаны Назгул Рахаеваг цэвэр ялсан. Дараагийн тойрогт Узбекистаны Гулнур Туратбаеватай таарч хожигдлоо. Ингээд манайхан торгуулийн барилдаанд орсон.

Торгуулийн барилдааны дүн

Эр, 56 кг

Б.Мөнхбаатар Олон улсын холбооны нэр дээр барилдаж байгаа Нарек Арутеньянт 4:6 ялагдав.

Ө.Эрдэнэбаатар Казахстаны Ерназ Мирзабековтай таарч, ялагдлаа.

Эр, 77 кг

Б.Батбаяр Хятадын GE XUAN CHEN-г цэвэр ялж, Таиландын Кампанарттай цэвэр яллаа. Бахрейны Махмудад ялагдлаа. 

Х.Сүхбат Өмнөд Солонгосын KOO BON CHEOL-той таарч, 0:3 ялагдлаа.

Эм, 48 кг

Б.Одгэрэл Казахстаны ISSAKHANOVA ASSEMKHAN-д ялагдав.

Б.Эгиймаа торгуулийн барилдаанд Казахстаны ISSAKHANOVA ASSEMKHAN-ыг яллаа. Дараа нь Хятадын Жин Тангтай барилдаж, цэвэр ялагдлаа.  

Эм, 63 кг

Б.Буяндэлгэр торгуулийн барилдаанд ОХУ-ын Якубоваг 2:0, Германы Сталлерыг 13:0 яллаа. Швейцарын ANAIS FIONA VINTALAS-г ялж, Израилын тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдаж ялагдлаа.  

Б.Хонгорзул Вьетнамын QUE HOANG THI NHAT-д ялагдлаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.91.115.45) 2023 оны 07 сарын 20

Манайхан чинь энэ барилдаанд гайгүй олон аваргатай тэгээд манайд дэлхийн аварга болж байна гэж бодоод байсан худлаа юмуу. Хоёр эмэгтэйн хүрлээс өөр мёдаль байхгүй болж таарваа даа янз нь.

0  |  0
Top