О.Болд-Эрдэнэ: Сайхан сэтгэл дээр бий болсон ДАШТ боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 20

Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбооноос үнэхээр үлгэр жишээ, зохион байгуулсныг Олон улсын жюү жицүгийн холбооноос онцолж байлаа. Тэмцээний дараа Монголын жюү жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа.

О.Болд-Эрдэнэ “Дэлхийн жюү жицүгийн гэрбүл эх оронд минь ирээд долоо хоног хурц өрсөлдөөн үзүүллээ. Үнэхээр баяртай байна. Юуны өмнө энэхүү тэмцээнийг бий болгосон, оролцсон маш олон хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье. Энэхүү дэлхийн аваргын тэмцээн маань сайн дур, сайхан сэтгэл дээр бий болсон ДАШТ боллоо. Монголчууд хийж чаддаг юм байна. Дэлхийн жюү жицүгийн гэрбүл Монголд ирж, сайхан өрсөлдөөд тэмцээнээ өндөрлөж байна. Бүх тамирчид, хүмүүс их баяртай байна. Спорт гэдэг улс орныг нэгтгэдэг үнэхээр агуу зүйл юм. Монголын жюү жицү холбооныхон, оролцосн бүх хүмүүст баярлалаа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна” гэж ярилаа.     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.100) 2023 оны 08 сарын 09

Шал дэмий юманд баахан мөнгө үрчихээд юу л яриад байна даа, яг үнэндээ жа жа гэдэг бөх байдаг гэж дэлхий мэдэхгүй ш дээ

1  |  2
Top