"Дархан аваргууд” БАЯРТАЙ!

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 07

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

"Австрали-Шинэ Зеланд 2023" эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн томоохон багуудад тун халтай болж буйг өмнө нь дурьдсан билээ. Тэгвэл энэ удаа бүүр эмэгтэй хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг баг болох АНУ-ын бүсгүйчүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхиж байна. Өнөөдөр болсон хоёр дахь тоглолтод АНУ-Шведийн багууд үндсэн болон нэмэлт цагт буюу 120 минутын дараа 0:0-ээр хайнцаж, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулсан юм. Тоглолтын үед Америкийн баг гоол оруулах цөөнгүй боломж гаргасан ч Шведийн хаалгач Мусович үнэхээр шилдэг тоглолтоо үзүүлж, хаалгаа цоожтэй мэт манаж чадсан.

Торгуулийн цохилтоо АНУ-ын хашир туршлагатай Меган Рапино( 2019 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин ) болон Келли О'Хара , мөн залуу од София Смит нар алдсан.

Шийдвэрлэх цохилтыг (4:4 байх үед) гүйцэтгэсэн Шведийн Лина Хуртигийн бөмбөгийг АНУ-ын хаалгач хаасан ч бөмбөг гоолны шугамыг миллиметр давсныг Goal-line технологийн тусламжаар тодотгосноор ялалт Шведийн багт ирсэн юм.

Ийнхүү эмэгтэй хөлбөмбөгийн "дархан аваргууд" болох АНУ-ын баг анх удаагаа ДАШТ-ээс "ганзага хоосон" буюу медальгүй гэртээ харих болж байна. Өмнөх 8 удаагийн ДАШТ-ээс америк бүсгүйчүүд 4 алт( 1991,1999,2015,2019), нэг мөнгө (2011), гурван хүрэл ( 1995,2003,2007) медаль хүртэж байсан түүхтэй.

Мөн тэд олимпийн 4 алт,1 мөн,1 хүрэл медальтай. ФИФА-ийн чансаагаар АНУ-ын эмэгтэй баг хэзээ ч хоёроос доошоо эрэмбэлэгдэж байгаагүй гэж байгаа.

Ийм л том баг шөвгийн наймд үлдэж чадсангүй.

Ер нь Швед хөлбөмбөгч хүүхнүүд Америкийн "мэргэжил нэгтнүүдээ" аргалаад байдаг уламжлалтай. 2016 оны Риогийн олимпоор Шведүүд АНУ-ыг шөвгийн наймд бас л "пенальти"-аар мулталж ( АНУ -ын бүсгүйчүүд эмэгтэй хөлбөмбөг олимпийн наадмын хөтөлбөрт орсон 1996 оноос хойш бас цорын ганц удаа медальтгүй үлдсэн нь тэр) байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.163) 2023 оны 08 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top