ЖДҮХС-ийн 2023 оны зээлдэгчид “БҮТЭЭЛЧ CEO 3” хөтөлбөрт хамрагдана

2023 оны 08 сарын 24

“Жижиг, дунд үйлдвэрийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-ний хүрээнд 2020 онд сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдэд зориулан хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд Компанийн засаглал, Үйлдвэрлэлийн менежмент, Маркетинг, Хүний нөөц, Санхүүгийн удирдлага зэрэг таван дэд сэдвээр нийт 60 орчим зээлдэгчийг сонгон, чадавхжуулах хөтөлбөрт хамруулан, амжилттай төгсгөөд байна. 

Энэхүү туршлагад үндэслэн “BEST” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар болон 12 аймгийг оролцуулан 2023 онд сангаас зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах “Бүтээлч СЕО-3” хөтөлбөрийг өнөөдөр /2023.08.24/ албан ёсоор эхлүүллээ. Арга хэмжээнд Улаанбаатар хотын 42 компани танхимаар, хөдөө орон нутгийн 185 компаниуд онлайнаар хамрагдав.

Нээлтийн үеэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн дэмжлэг авахаар шалгарсан аж нэгжүүдэд зээлийн гэрээний эрх, үүрэг, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, чадавхжуулах, эрсдэлийг багасгах, тэдгээр зээлдэгчдийн Жижиг, дунд үйлдвэрийн газартай байгуулсан гэрээнд анхаарвал зохих зүйл заалтын талаар дараах мэдээллэл өглөө.

Үүнд:

 

  • Жижиг, дунд үйлдвэрийн газартай байгуулсан зээлийн гэрээний эрх зүйн хариуцлага, эргэн төлөлт хуваарийн талаарх мэдээлэл;
  • Зээлийн зарцуулалтын тайлан, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх талаарх мэдээлэл;
  • Аж ахуйн нэгжийг чадавхжуулах тэдгээрийн эрсдэлийг багасгах зорилготой “Бүтээлч СЕО” хөтөлбөрийн танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр хөтөлбөрт хамрагдсан ААН-үүдийн төлөөлөл Бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын давуу тал, үр өгөөж, сайн туршлагаасаа хуваалцаж, уг арга хэмжээг зохион байгуулсан ЖДҮГ, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж байв. 

Дашрамд дуулгахад “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан 2 аж ахуйн нэгжийг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран БНСУ-д зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаанд оролцуулаад байгаа. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлж ажиллахаа ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан энэ үеэр мэдэгдэж байлаа.

Энэ жилийн тухайд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагааг эрт эхлүүлж ондоо багтаан олгож байгаа нь үйлдвэрлэгчдэд маш их таалагдаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2023.02.09-ний өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авсан.

Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэрээр Уланбаатар  хотод 8,3 тэрбум төгрөгийн 42 төсөл, 19 аймагт /Хэнтий, Өмнөговь аймаг ороогүй/ 16,8 тэрбум төгрөгийн 159  төсөл дэмжигдсэн ба нийт 201 аж ахуйн нэгж байгууллагад санхүүжилт хийгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top