ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 21

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА төв оффис, Зүүн болон Төв Азийг хариуцсан газрын Зүүн Азийг хариуцсан хэлтсийн орлогч дарга Сакай Михоко, Монгол дахь Төлөөлөгчийн газрын Хувийн хэвшлийн салбар хариуцсан мэргэжилтэн Икараши Саори болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах II үе шаттай зээлийн төслийн дараагийн шатны бэлтгэл ажлын талаар харилцан мэдээлэл солилцож, судалгааны ажлыг эхлүүлж хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр Монгол Улсаас “FOODEX JAPAN-2025” олон улсын хүнс, хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн, худалдаанд оролцсон 7 компаний туршлага, амжилт, түүний үр дүнгийн талаар танилцуулга мэдээлэл өгөв.

Энэ хүрээнд ирэх онд зохион байгуулагдах “FOODEX-2026” арга хэмжээнд идэвхтэй оролцож, үр нөлөөг илүү сайжруулж ажиллах талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёё(66.181.168.82) 2025 оны 10 сарын 21

энэ нөхөр япончуудаас бадар барих гэж байж лаглайгаад сууж байгааг нь ээ, урьсан хүмүүсээ хүндэтгэж уулзалтын өрөөнд биш юмаа гэхэд өөрөө уулзалтын ширээн дээр сууж уулзах наад захын соелыг мэдэхгүй дурак байна даа, энэ цүнх баригч хоосон толгой нарыг яана даа

0  |  0
Top