Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа БНХАУ-ын Алибаба группын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын хүрээнд Alibaba Global Digital Talent (GDT) хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим бизнес, их сургууль, төрийн байгууллагыг чадавхижуулахад чиглэсэн ажлуудтай товч танилцан, одоо хийгдэж буй ажлууд, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Алибаба группын тус хөтөлбөрт төрийн байгууллагуудыг цахим шилжилтийн хөгжүүлэлтээр чадавхижуулахын зэрэгцээ хувийн компаниудын С түвшний удирдлагуудад зориулсан онлайн болон танхимын сургалт, Хятадын томоохон компаниудад зочлон зах зээлийн цахим шилжилтийн давуу тал, нөлөөлөл, цахим эдийн засаг хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг туршлага судлах, групп хэлэлцүүлэг хийн санал бодлоо солилцох, бүтээгдэхүүний танилцуулгаа цахим платформд байршуулж борлуулах боломжтой юм байна.
Тус газар нь 2021 оноос Алибаба группын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан жижиг дунд үйлдвэрийн салбарт тодорхой ажлуудыг хийж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )