Говь-Алтай аймгийн зээлдэгчдийн зөрчлийг бууруулахаар ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13

ЖДҮХС-аас олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зөрчлийг бууруулах зорилгоор Зээл төслийн газрын дарга Н.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Говь-Алтай аймагт ЖДҮХС-аас санхүүжилт авсан нийт 3,2 тэрбум төгрөгийн 36 аж ахуйн нэгж идэвхтэй байгаа бөгөөд үүнээс Монгол банкны “муу” зээлийн төлөвт шилжсэн 439,7 сая төгрөгийн 5 ААН-үүдтэй уулзалт хийж, өр төлбөрийг барагдуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu