ДАШТ-ийг чимэх ёстой 20 од

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Өнөөдөр сагсан бөмбөгийн ДАШТ эхэлж байна. Олимпын эрх олгох том тэмцээн ч энэ жил маш олон од янз бүрийн шалтгаанаар татгалзлаа. Гэмтэл бэртэл, сэтгэл зүйн асуудал, хүсэхгүй байна гэх зэрэг шалтгаануудыг нэрлэж болох юм. Гэхдээ үзэж харахад сонирхолтой, чимэг болсон тоглогчид бас бий.

Уилли Эрнангомес (Испани)

Евробаскет-2022 тэмцээний MVP шигшээ багтаа буцан ирсэн. Харин түүнийг бөмбөгөөр хангах тоглогч байгаа эсэх нь эргэлзээтэй.

Кайл Андерсон (Хятад)

Кайлын эрт дээр удам дотор хятад байсан юм гэнэ лээ. Ингээд тэр Хятадын шигшээд багтсан. Түүнийг Хятадад Ли Кай Эр гэж нэрлэдэг.

Жордан Кларксон (Филиппин)

Кларксон Филиппинд өөрийн дураараа тоглож байгаа. Ганцаараа хуурах гэж оролдоно, ямар ч зайнаас хамаагүй шиднэ, ер нь ярих юм биш.

Эди Тавареш (Кабо-Верде)

Энэ тэмцээний хамгийн өндөр энэ тоглогч багаа ДАШТ-д шалгаруулсан. Цаашлаад олимпын эрх авч өгөх зорилготой.

Симоне Фонтеккьо (Итали)

Италийн шигшээ мэргэн буучдын баг ч Симоне Фонтеккьо тэр дунд ялгардаг.

Франц Вагнер (Герман)

Өнгөрсөн Евро тэмцээн дээр Вагнер 15 оноо дунджаар авч байлаа. Германы багийн лидер нь Деннис Шредер хэвээрээ ч медаль авахын тулд Вагнер зайлшгүй шаардлагатай.

Йонас Валанчюнас (Литва)

Домантас Сабонис энэ удаад ирээгүй ч самбар дор Йонас Валанчюнас хаанчлах ёстой.

Брэндон Ингрэм (АНУ)

Оноо авах шаардлагатай үед аврах хүн нь Ингрэм.

Тайриз Халибертон (АНУ)

Халибертон сэлгээнээс гарч, тоглолтыг өөрчлөх үүрэг хүлээсэн.

Пэтти Миллс (Австрали)

Австралийн шигшээгийн “Стеф Карри” гэсэн үг. 35 настай ч түүний нүд хурц хэвээр.

Жарен Жексон (АНУ)

Энэ ДАШТ-ий шилдэг тоглогч болох ёстой тамирчин.

Богдан Богданович (Серби)

Өнгөрсөн ДАШТ дээр тэр холын шидэлтийнхээ 53 хувийг амжилттай болгож, багаа тэргүүлсэн.

Деннис Шредер (Герман)

НБА-д тэр дундаж тоглогч ч шигшээдээ ирэхээрээ огт өөр болдог. Багаа удирдан, эцэж цуцахгүй хамгаалж, дунджаар 20 оноо заавал авдаг.

Карл-Энтони Таунс (Доминикан)

НБА-гийн плей-оффт шалгарч чаддаггүй ч Доминиканыг ДАШТ-ий хасагдах шатанд яагаад шалгаруулж чадахгүй гэж?

Жейлен Брансон (АНУ)

Америкийн шигшээ багийн шинэ удирдагч.

Руди Гобер (Франц)

Сүүлийн 4 жилд Гобер шигшээ багтаа Олимпын мөнгө, Еврогийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медаль авч өгсөн. АНУ-г хоёр ч удаа дарсан тэрээр олон улсын сагсан бөмбөгт маш нөлөөтэй этгээд.

Лаури Маркканен (Финланд)

Финланд тун эвгүй хэсэгт орсон ч Лаури Маркканен багаа аврах нь гарцаагүй.

Энтони Эдвардс (АНУ)

Энэ тэмцээний Шилдгээр тодрох магадлалтай тоглогч.

Шэй Гилжес-Александер (Канад)

НБА-гийн шилдэг холбон тоглогч тэрээр Канадыг олон улсын тавцанд алдаршуулах зорилготой ирсэн.

Лука Дончич (Словен)

Словений лидер мэдээж энэ тэмцээний хамгийн гол од. Гэхдээ шигшээ багийн хамаг ачааллыг үүрээд явах тэнхээ хүрэлцэх болов уу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top