Чөлөөт бөх: Энэтхэгийн баг ДБНХ-ны далбаан дор оролцоно

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Ирэх есдүгээр сарын 16-нд Сербийн нийслэлд эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-л Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэрэн дор оролцоно. Учир нь Энэтхэгийн бөхийн холбоо нь холбооныхоо тэргүүний сонгуулийг явуулж чадахгүй, улс төр хутгалдсан тул ДБНХ-ноос гишүүнчлэлийг нь түр зуур зогсоогоод байгаа.

Энэтхэгийн бөхийн холбооны тэргүүн Бридж Бхушан Шаран Сингх эмэгтэй бөхчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр албан тушаалаасаа буусан. Бөхчүүд түүнд эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж, жагсаал цуглаан хийсэн билээ. Эсэргүүцлийн жагсаалыг олимпын медальт Бажран Пуния, эмэгтэй багийн лидер Винеш Фогат, Сакши Малик нар удирдсан.

Шинэ ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 12-нд болох ёстой байсан боловч улс төрийн нөлөөнөөс болж явагдаагүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.252) 2023 оны 08 сарын 27

Олон улс гэж хэдэн улсыг хэлдэг юм бол 200 улсын шийдвэр гэж ойлгоход хэцүү л байх юм

0  |  0
Top