Чөлөөт бөхийн ДАШТ: Ираны баг Камран Гасемпураа алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Ирэх сард Сербид эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багаа Ираны бөхийн холбооноос зарлалаа. Тэмцээн эхлэхээс хорин хэд хоногийн өмнө иранчууд 92 кг-ын дэлхийн хошой аварга Камран Гасемпурыг гэмтлийн улмаас алдсан байна.

Камран баруун хөлөө хүнд гэмтээсэн байсан. Эмч нар гэмтлийг нь эмчилж чадсан ч удалгүй зүүн хөлөнд асуудал үүссэн тул ДАШТ-д оролцож чадахгүй болжээ.

Ираны шигшээ баг нэг лидерээ алдсан ч гурван алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлэх зорилт тавиад байна. Олимпын аварга Хасан Яздани (86 кг), дэлхийн аварга Рахман Амузадхалил (65 кг), Амир Заре (125 кг), ДАШТ-ий мөнгөн медальт Мохаммад Ноходи (79 кг) нар тэдний гол найдвар. Ираны шигшээд мөн Милад Вализаде (57 кг), Реза Атри (61 кг), Амир Яздани (70 кг), Юнес Эмами (74 кг), Амирали Азарпира (92 кг), Можтаба Голейдж (97 кг) нар багтжээ.

Энэ удаагийн ДАШТ эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр эхлэх юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(66.181.180.229) 2025 оны 03 сарын 13

Bolhi orchuulga

1  |  0
зочин(202.126.90.104) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгүүлчинцэр харин том алдлаа кккк

3  |  0
нн(66.181.161.62) 2025 оны 03 сарын 13

”алдлаа” байхдаа яахав дээ,ядаж монгол хэлээ мэддэг байж сэтгүүлч нэр зүүмээр юм.Нэг тамирчин нь үхэж үрэгдсэн л юм бодлоо шүү

7  |  0
Зочин(139.5.216.217) 2025 оны 03 сарын 13

Манай сүүлийн үеийн сэтгүүлчид ер нь зөв бичих найруулан бичих тал дээр үнэхээр онцмуу шүү дээ.

5  |  1
Зүч(103.254.123.58) 2025 оны 03 сарын 13

Хүн дээр алдлаа гэвэл үхэж үрэгдсэн гэж ойлгоно шүү дээ. Сэтгүүлчдээ үгэн дээр болгоомжтой хянуур ажиллах хэрэгтэй...

7  |  0
Zochin(202.126.88.212) 2025 оны 03 сарын 13

t1 yum bichih yumdaa

3  |  1
Иргэн(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Ёо ёо зүгээр гэмтлээ л гэнэ биз алдлаа энэтэр гээд хүн айлгаад

6  |  0
Top