“Токио-2020” олимпын наадмын сонгомол бөхийн төрлийн аварга, дэлхийн хошой аварга, Украины депутат Жан Беленюк ДАШТ-д оролцохоор бэлтгэлдээ гарчээ.
Украины шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Владимир Шацких “Манай аварга бага зэрэг бэртэлтэй байгаа. ДАШТ-ээс өмнө ямар нэг тэмцээнд оролцуулах бодолтой байна. Ямар ч гэсэн олимпын эрхээ авч чадна гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Жан Беленюк саяхан холимог тулааны Bellator холбооны дунд жингийн аварга Ярослав Амосовтой хамтарсан бэлтгэл хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )