Ирэх есдүгээр сард Сербид эхлэх сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын баг тамирчид ДБНХ-ны далбаан дор оролцох юм. Оросын спорт бөхийн холбооноос энэ жилийн улсын аварга болсон тамирчдыг шигшээ багтаа сонгосон. Харин Токио олимпын аварга Абдулрашид Садулаев, Заурбек Сидаков хоёр УАШТ-д гэмтлийн улмаас ооролцож чадаагүй билээ. Ингээд Сочид хийсэн цугларалтын үеэр сонгон шалгаруулах халз барилдаан хийлгэсэн. Заурбек Сидаков 74 кг-д энэ жилийн улсын аварга Чермен Валиевтай барилдаж, 3:2 ялсан. Харин Абдулрашид Садулаев улсын аварга Алихан Жабраиловыг мөн 3:2 ялсан юм.
ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ баг
Заур Угуев (57 кг)
Абасгаджи Магомедов (61 кг)
Шамиль Мамедов (65 кг)
Евгений Жербаев (70 кг)
Заурбек Сидаков (74 кг)
Ахмед Усманов (79 кг)
Арслан Багаев (86 кг)
Абдулрашид Садулаев (97 кг)
Владислав Валиев (92 кг)
Абдулла Курбанов (125 кг).
Сэтгэгдэл ( 2 )
орос орвол баахан хэрүүл,луйвар болох нь гарцаагүй
Оросуудыг оруулсан тэмцээн олигтой юм болохгүй, тэр тусмаа бөх бол улаан луйвар, бөөн булхай л болно ш дээ