BeIN Sports: Мохамед Салах Саудын Арабын багт очихыг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Египетийн шигшээ, Английн Ливерпуль багийн довтлогч Мохамед Салах ойрын үед Саудын Арабын багт очиж магадгүй болжээ.

BeIN Sports-д бичсэнээр Салах “Аль-Иттихад” багт очихыг зөвшөөрсөн гэнэ. Арабын баг түүний төлөө 90 сая евро гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд хэрэв тохиролцвол Саудын Арабын лигийн хамгийн үнэтэй наймаа болох юм. Мөн Салахт янз бүрийн бонус шагнал амалж байгаа учир тэрээр Роналдуг орлогоороо даван гарах болно.

Мохамед Салах “Ливерпуль” багтай байгуулсан гэрээ нь 2025 оны зун хүртэл хүчинтэй байгаа.

“Аль-Иттихад” багт одоо 2022 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Карим Бензема, Аваргуудын лигийн аварга Н'Голо Канте болон Ливерпуль багт хамт тоглож байсан Фабиньо нар тоглож байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top