ЖҮДО: Японы баг Олимпын шигшээгээ зарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс Парисын олимпын наадмын шигшээ багийг сонгон шалгаруулах шинэ систем гаргасан. Шинэ дүрмээр жиндээ бусдаасаа тасархай, илт давуу тамирчныг олимпын шигшээд эртхэн сонгож, бэлтгэлд нь оруулна гэсэн билээ. “Олимпын шигшээ багийг эрт сонгох нь тухайн тамирчныг гэмтэл бэртэл, сэтгэл зүйн стрессээс хамгаалах давуу талтай” гэж Японы жүдо бөхийн холбоо үзсэн юм.

Ингээд Катарын Дохад болсон жүдо бөхийн ДАШТ-ий дараа эрэгтэй 66 кг-ын жингийн Абэ Хифүми, эмэгтэй 48 кг-д Нацүми Цүнода, 52 кг-ын жинд Абэ Үта нарыг  өрсөлдөгчөөсөө илт давуу хэмээн олимпын багт сонгосон. Энэ сарын 24-нд болсон Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл, дасгалжуулагч нарын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар санал хурааж, дахин зургаан тамирчныг олимпын багт сонголоо.

Олимпын шигшээ багийн үлдсэн дөрвөн жинг 12 дугаар сард болох Токио Их Дуулга тэмцээний дараа сонгох болно.

Японы олимпын шигшээ баг

Эрэгтэй

-60 кг – тодроогүй

-66 кг - Хифүми Абэ

-73 кг - Соичи Хашимото

-81 кг - Таканори Нагасэ

-90 кг - Санширо Мүрао

-100 кг – тодроогүй

+100 кг - Тацүрү Сайто

Эмэгтэй

-48 кг - Нацүми Цунода

-52 кг - Үта Абэ

-57 кг - Харүка Фүнакүбо

-63 кг - тодроогүй

-70 кг - Саки Низоэ

-78 кг - тодроогүй

+78 кг - Акира Сонэ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 08 сарын 27

Монгол хүн жудо барилдахад хорсоод байгаа энэ амьтан-203.212.. бодвол оросын тролл биз

0  |  0
Зочин(103.212.116.89) 2023 оны 08 сарын 26

Секцний хүүхдийг нь дийлэхгүй байж шигшээг нь сонирхоно гэдэг чинь одоо саваагүй нохой саранд хуцахын үлгэр мөн биз дээ кк

1  |  1
Top