Чөлөөт бөх: Монгол, Якутын шигшээ багийн халз барилдаантай

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

ЗХУ, ОХУ, Якутын гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркины 95 насны ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 3-нд Якутын Чурапча тосгонд явагдана.

Тэмцээнд Монгол, Якутын шигшээ баг халз барилдах юм.

Якутын шигшээ баг

- Дэлхий, Европын АШТ-ий медальт Петр Копылов (57 кг);

- ОХУ-ын АШТ-ий медальт - Дархан Игнатьев (57 кг), Александр Авелов (61 кг);

- Алс Дорнодын АШТ-ий аварга - Артем Слепцов;

- Поддубный мэргэжлийн лигийн мөнгөн медальт, Ярыгиний тэмцээний хүрэл медальт, Байгаль нээлттэй тэмцээний аварга Константин Капрынов (70 кг);

- ОХУ-ын аварга Станислав Свинобоев;

- Алс Дорнодын аварга, ОХУ-ын оюутны АШТ-ий медальт Никита Софронов (92 кг).

Монголын шигшээ баг

-Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний тэмцээний хүрэл медальт Н.Насанбуян (57 кг);

- Монголын УАШТ-ий медальт Г.Болор-Эрдэнэ (57 кг);

- Азийн АШТ-ий хүрэл медальт П.Дашцэрэн (61 кг);

- Монголын залуучуудын АШТ-ий медальт Б.Зэнэмэдэр (61 кг);

- УАШТ-ий хүрэл медальт Төмөрчөдөр .Өглөөжаргал (70 кг);

- Батсүх Батбаяр (74 кг), Дагвадорж Оргилох (92 кг).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.118) 2023 оны 08 сарын 27

Якутын шигшээ гэж юу байна, ийм баг гэж ДАШТ, ААШТ дээр, за ер нь дуулдаагүй л юм байна даа

0  |  2
Top