Монгол оюутан Японд хулгай хийгээд баригджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Японы Сайтама мужийн Оомия хотын Цагдаагийн газраас энэ сарын 24-нд тус мужийн Кавагое хотод амьдардаг, 20 настай монгол оюутныг хулгайн хэргээр газар дээр нь саатуулсан талаар мэдээллээ.

Хэрэгтэн этгээд 24-ний өдрийн 03:40 цаг орчим Оомия хотын гудамжинд унтаж байсан 27 настай эрэгтэйн үүрдэг цүнхнээс 13729 иэнтэй түрүүвчийг нь хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаа юм.

Хохирогчийн мэдүүлснээр цүнхээ дэрлээд унтаж байтал ямар нэг зүйл хөдлөх шиг болохоор нь босоод хартал хэрэгтэн түрүүвчийг нь гаргаад барьчихсан зогсож байснаа зугтсан гэнэ. Хойноос нь хөөж, 200 метрын цаад зам дээр гүйцэж, цагдаа дуудан баривчлуулжээ. Монгол оюутан хэргээ хүлээж “Мөнгө байхгүй, хоол идэж чадахгүй, их өлссөн тул хулгай хийсэн” гэж мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2023 оны 08 сарын 26

Бэлэн мөнгөтэй гэж яаж мэдсэн юм бол

0  |  0
г(202.179.25.12) 2023 оны 08 сарын 26

хулгайлах зан монголын цусанд нь байдаг

0  |  0
Zochin(103.212.118.68) 2023 оны 08 сарын 25

Barag deerem bnshdee

0  |  0
Зочин(202.126.88.73) 2023 оны 08 сарын 25

Хулгай авилга хоёр монгол хүний амьдралын үндэс болоод гучин жил болж байна.

0  |  0
zochin(49.109.5.209) 2023 оны 08 сарын 25

heleh muu ug oldohgui yum hoichd aziin mongol hung hulgaich olon zuil deer daruulj yavah ue on irj bna daa erhem darga nar ardtumen nii zovlongoor 60gal heevneg zuv yumchig hulgai hiigeed baihaar uhaa orj bgaa hun hulgai hiij boldog yum bna gej bodoj setgeh argagui ee huchen hulgai Mongol hun hiilee gej delhiin udur buriin medeend gardag bolloo erhem turd sugaa darga nar yu bodoj udur hongoo umguuj bna Mongol ochson juulchiin turuuvch hulgailna gadaaduud Mongol hund ergen toironnii oron anhaaruulga uguud bna daa gadaad oron ene maygaar hamtarj ajilgui bolhono bna shu

0  |  0
Бадамсэд(202.126.89.228) 2023 оны 08 сарын 25

Монголчууд хулгайчаараа алдарт хүрч байна даа. Дээр дооргүй хөгшин залуугүй л хулгай хийж байна даа сда

4  |  1
Top