Японы сүмо бөхийн холбооноос 2023 оны сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ийг аравдугаар сарын 7-8-нд Токиогийн дагуул хот Тачикавад хийх болсноо зарлалаа.
Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн ОХУ-д болох ёстой байсан ч Украины дайны улмаас ийнхүү зохион байгуулагчийг өөрчилжээ. Тэмцээнд 26 орны 160 бөх оролцоно. Цар тахлын улмаас сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ дөрвөн жил явагдаагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )