Чөлөөт бөх: Бесик Кудуховын тухай шинэ кино

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28


ОХУ-ын бөх Бесик Кудухов бол эгэлгүй нэгэн эрхэм байлаа. Аймшиггүй зоригтой, өгөөмөр, хүчирхэг түүнийг бөхийн ертөнцөөс хол хүмүүс ч хайрладаг, хүндэлдэг байлаа. Харамсалтай нь Бесик 2013 оны 12 дугаар сарын 29-нд машины ослоор амиа алдсан.

Түүнийг нас барсны дараа 2016 онд ОУОХ-ноос 2012 оны сорьцонд нь дахин шинжилгээ хийхэд допинг илэрсэн юм. Бесик тэр олимпод мөнгөн медаль хүртсэн бөгөөд дүрэм ёсоор Лондон олимпын наадамд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Йогешвар Дутт мөнгөн медаль авах ёстой болов. Гэвч тэр “Бесик Кудухов бол агуу бөх. Би түүнийг их хүндэлдэг. Нас барсных нь дараа допингийн шалгалтын сорьцоос  хориотой бодис илэрсэн нь эмгэнэлт явдал. Хэрэв боломжтой бол энэ мөнгөн медалийг түүнд үлдээнэ үү. Хүн чанар хамгийн чухал” гэж хэлэн медалиасаа татгалзаж байлаа. Ийм л агуу хүн бүхний хайрыг татсан аварга байж дээ.

Ингээд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 4 удаагийн аварга Бесик Кудуховын тухай шинэ киног танилцуулья. Найруулагч Тимур Тигиевийн бүтээл “Чемпион с большим сердцем” киног үзэж сонирхоно уу.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 08 сарын 31

Бөхөд зориулж хөшөө босгоод, кино хийгээд байдаг чинь ояанууд ахыгаа л дуурайж байгаа хэрэг юм байна шөө

0  |  1
Зочин(103.57.92.23) 2023 оны 08 сарын 31

Наранбаатарыг байнга ялдаг байл уу ? Тухайн үед бухимдаж билээ

2  |  0
Top