Шинэ арслантай Намрын тэмцээний БАНЦҮКЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа. 13 башё ёкозүна цолтой барилдаж байгаа Тэрүнофүжи зүүн жигүүрийн манлайд заларсан.
 


Өнгөрсөн тэмцээний голоос гарсан аваргыг Намрын тэмцээнд 9 дэх түрүүгээ хүртэх үү гэдэг их сонирхол татаж байгаа.

Намрын тэмцээнээс 3 озэки барилдах болсон. Монголоос төрсөн 7 дахь озэки Хоошёорюү 33 башё барилдаад арслан болсон амжилтаараа түүхэнд аравт бичигдэж байна. Нөгөө хоёр озэки хоёулаа ирэх тэмцээнд кадобан буюу 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй бол цолоо алдахаар болсон. Киришима озэки цол хүртээд хоёр дахь башёдоо кадобан болсон бол Такакэйшёо долоо дахь удаагаа кадобан болж байгаа юм.
 


Котоновака шинээр сэкивакэ цол хүртэж, аавынхаа цолтой зэрэгцлээ. Нишикиги шинээр комүсүби болж, Тобизарү комүсүби цолоо эргүүлэн авсан байна. Манай Тамашёохо жюүрёогийн манлай бөх болжээ. Харин Асанояма дэвжээний Токинишики Ц.Түшиг зодог тайлав.

Шинэ банцүкэд хамгийн олон бөхтэй нь 26 бөхтэй Такасаго, 25 бөхтэй Коконоэ, 24 бөхтэй Кисэ байна.

АКИ БАШЁ - БАНЦҮКЭ

Ёкозүна Тэрүнофүжи

Киришима Озэки Такакэйшёо

Озэки Хоошёорюү

Дайэйшёо Сэкивакэ Вакамотохарү

Котоновака Сэкивакэ

Нишикиги Комүсүби Тобизарү

Хокүтофүжи Маэгашира-1 Мэйсэй

Аби М-2 Асанояма

Шёодай М-3 Тамаваши

Таканошёо М-4 Үра

Гоонояма М-5 Шёонанноүми

Ооношёо М-6 Рюүдэн

Такаясү М-7 Оохо

Котоэко М-8 Хирадоүми

Мидорифүжи М-9 Хакүоохо

Кинбозан М-10 Эндо

Митакэүми М-11 Хокүсэйхо

Такарафүжи М-12 Саданоүми

Миёогирюү М-13 Нишикифүжи

Аойяма М-14 Котошёохо

Атамифүжи М-15 Чиёошёома

Кагаяки М-16 Цүрүгишёо

Дайшёохо М-17  

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-1 Роога А.Амарсанаа

Б-1 Тамашёохо Э.Энхманлай

Б-3 Миторюү Б.Төрболд

З-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Б-6 Азүмарюү С.Тодбилэг

Макүшита

Б-20 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-22 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох

З-28 Хокүтомарү Н.Чинзориг

З-32 Токисоүма Б.Анхбаяр

Б-32 Котокэнрюү Г.Билгүүн

З-48 Казэноүми Ц.Билгүүн

Санданмэ

Б-20 Араүма Б.Төртогтох

З-41 Саданохикари Д.Наранцогт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top