Энэ зун Владикавказ хотод болсон мэргэжлийн лигийн PWL-5 тэмцээн дээр ОХУ-ын аварга Ибрагим Ибрагимов, Армений бөх, Европын аварга Вазген Теванян хоёрын барилдаан олны анхаарлыг ихэд татсан билээ. Ибрагимов ялсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Баяр хүргэе.
- Вазген Теванян бол манай жингийн хүчтэй бөхчүүдийн нэг. Дэлхийн Цом, Европын аварга түүнтэй барилдахыг би их хүсэж байлаа. Формдоо ороогүй байсан ч ялсандаа баяртай байгаа.
-Та 65 кг жинд тун сайн барилдаж байгаа ч Шамиль Мамедовт хэд хэд ялагдсан. Түүнийг ялахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Барилдаан болгонд л өөр шалтгаан байлаа. Заримд нь гэмтлээс сэргээгүй, заримд нь бие муу, эсвэл хэт яараад, эсвэл алдаа гаргаад ялагдаад байлаа. Шамиль маш хүчтэй бөх. Миний жинд ийм өрсөлдөөн байгаад би баярладаг. Шамилиас гадна өөр олон хүчтэй өрсөлдөгч бий. Удахгүй Шамилийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Таны цаашдын төлөвлөгөө?
-Өнгөрсөн жил би U-23 Европын АШТ-д оролцох болсон ч гадаадын тэмцээн уралдааны хориг гараад явж чадаагүй. Энэ жил би U-23 дэлхийн аваргад оролцмоор байна. Олимпын жил болох гэж байгаа болохоор олимпын шигшээ багт багтах зорилготой. Аравдугаар сард Москвад болох мэргэжлийн лигийн PWL тэмцээнд барилдах байх.
-Мэргэжлийн лигийн тэмцээнд хэнтэй барилдахыг хүсэж байна вэ?
-Монголын Т.Тулгаас даагаа нэхэхийг маш их хүсэж байна. PWL-3 тэмцээнд би түүнд ялагдсан. Тэр үед Сочид болсон цугларалтын дараа их ядралттай байсан тул олигтой барилдаж чадаагүй. Александр Медведийн тэмцээн, Нефтеюганск гээд олон тэмцээн ар араасаа болоод сэргэлт аваагүй байлаа. Гэхдээ надад том туршлага болсон барилдаан. Мэргэжлийн лигээс Туркт тэмцээн зохион байгуулах гэж байгааг сонссон. Тэнд барилдмаар байна. Бас нэгэн хүсэл бол мэргэжлийн лигийн тэмцээн Иранд болоосой. Би Иранд нэг ч удаа очиж үзээгүй. Бөхийн орон Иранд иран бөхийг ялах шиг сайхан зүйл үгүй. Мохаммадали Амузадхалилитай халз барилдмаар байна.
Сэтгэгдэл ( 6 )
Хонзогнуур иван бэ, жижиг гар байна даа, манай тэр Тулга нь тийм овоо гар уу, манайхаас тийм олимп, дэлхийн аварга юм дуулдаагүй дээ
бүх ялагдал дээрээ нэг шалтаг хэлжээ. нөгөөдүүл ямар ч асуудалгүй барилдаж ялаад, энэ лт асуудалтай яваад байсан бололтой. сонгодог орк орос төлөөлөл байна даа
Унасан бөхөд шалтаг мундахгүй. Ялагдсан бол ялагдсан. Даагаа нэхэж болноо. Тулга минь 1 ялсан юм 2 ялах байлгүйдээ
Монгол эрчүүдэд ам гараад... Холимог тулаанд яалаа
нэр усгүй сда юу гээд бнаа
Тулга нь бултаад олдохгүй дээ, тэгээд ч оростой барилдаж асуудалд орох хэрэг юун