Казахстан холимог тулаанд хориг тавина

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Казахстаны Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Дархан Кыдырали холимог тулааны дамжуулалтад хязгаарлалт тавина гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “Хүчирхийллийг бууруулахын тулд бид дүрэмгүй зодоон гэх мэт спортын төрлүүдийн дамжуулалтад хязгааралалт, хориг тавих боллоо. Учир нь ийм нэвтрүүлэг үзсэн өсвөр насныхан, ялангуяа сургуулийн хүүхдүүд дуурайж, нэг нэгэндээ гар хүрэх явдал их байна. Заримдаа бид өөрсдөө мэдэлгүй Whatsapp-аар хүчирхийллийг тарааж байна. Жишээ нь, олон нийтийн сүлжээнд охид, хөвгүүд зодолдож байгаа бичлэг тарж байгаа. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг шүү дээ” гэж хэлсэн байна.

Сайдын мэдэгдлийн дараа Казахстаны алдарт тулаанч Шавкат Рахмоновын DAR PRO TEAM багийн дасгалжуулагч Азиз Разыев “Холимог тулааны баг, танхим болгонд зөв зүйтэй зарчим, үнэт зүйлс байх ёстой. Хэрэв та манай спортыг хүчирхийлэл, харгислал дээр тогтдог гэж үзэж байвал олон хүн тантай санал нийлэхгүй. Хүчирхийллийн үндсийг өөр газар хай. Казах тулаанчид дэлхийн дэвжээн дээр улс орныхоо нэр төрийг мандуулж байгаа болохоор холимог тулаанаар хичээллэх залуус нэмэгдэж байгаа. Хамгийн тод жишээ бол Шавкат Рахмонов. Түүний ачаар дэлхий дахин манай эх орон, үндэстэн, казах соёлыг мэддэг болсон. Шавкатыг манай улсын Ерөнхийлөгч урьж уулзан, баяр хүргэж байсан. Холимог тулаан залуусыг харгис болгож байна гэж би үзэхгүй байна” гэж хариу мэдэгдэл хийжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.126) 2023 оны 08 сарын 29

Манайх ч гэсэн хориглох хэрэгтэй PSN 605-р байнга гардаг, ядаж цагийг нь багасгах хэрэгтэй

1  |  0
Top