Энэ жилийн хөнгөн атлетикийн ДАШТ дээр домогт Усэйн Болтын рекорд амжилтыг давтаж, 100, 200 метр, 4+100 буухиа уралдаанд түрүүлсэн Америкийн тамирчин Ноа Лайлс сагсан бөмбөгийн оддыг халз тулаанд дуудсан мэдэгдэл хийлээ.
Ноа Лайлс “Миний уурыг хамгийн их хүргэдэг зүйл юу гэж бодож байна? НБА лигийн финалын тоглолтыг үзэхэд тэд өөрсдийгөө дэлхийн аварга гэж цоллоод л. Юуных нь дэлхийн аварга байх билээ дээ. Магадгүй Нэгдсэн Улсын аварга байх. Намайг зөв ойлгоорой. Би Америктаа дуртай, гэхдээ Америк гэдэг дэлхий биш шүү” гэж хэлсэн юм.
НБА лигийн хэд хэдэн тоглогч түүнд хариу өгсөн байна.
Кевин Дюрант: Хэн нэг нь энэнд туслаач.
Дэмиан Лиллард: Юу гэнээ
Аарон Гордон: Тайвшир... Би энэ залууг 200 метрийн зайнд будаа болгох сон.
Хуан-Тоскано Андерсон: Миний мэдэж байгаагаар НБА дэлхийн шилдэг лиг.
Юдонис Хаслем: Би чамд дуртай, гэхдээ болио БРО.
Сэтгэгдэл ( 0 )