Умар Кремлев: ОУОХ боксыг хэзээ ч зайлуулж чадахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Олон улсын боксын IBA холбооны тэргүүн Умар Кремлев боксыг дэлхийн спортоос хэн ч зайлуулж чадахгүй гэж ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

Умар Кремлев “Зарим түшмэлүүд өөрсдийн ашиг сонирхлын төлөө боксыг дэлхийгээс зайлуулах гэж оролдож байна. Гэхдээ тэд хэзээ ч чадахгүй. ОУОХ бол үеэ өнгөрөөсөн байгууллага. Бид энэ системийг өөрчлөх болно. Манай холбоо маш их тамирчин, гишүүн холбоотой. Тэд биднийг дэмжиж байгаа. ОУОХ тамирчдыг огт анхаардаггүй, боол мэт ашигладаг. ОУОХ-ны удирдлагад албан тушаалдаа тохироогүй хүмүүс суудаг. Манай холбоо дэлхийн өнцөг булан бүрийн тамирчдыг оролцуулсан олон том арга хэмжээ зохион байгуулсан, цаашдаа ч хийнэ. Ирэх жил тэмцээнүүдийнхээ шагналын санг улам нэмэгдүүлнэ” гэж хэллээ.

2023 оны зургаадугаар сарын 22-нд ОУОХ-ноос IBA холбооны гишүүнчлэлийг зогсоосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top