Ирэх жилийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг Казахстаны Астанад зохион байгуулахаар болжээ. IBA холбооны дэд ерөнхийлөгч Абдулмуталим Абакаров, Казахстаны боксын холбооны тэргүүн Кенес Ракишев нар энэ сарын 29-нд Казахстаны Соёл, спортын яаманд гэрээ байгууллаа.
Эмэгтэйчүүдийн ДАШТ 2024 оны аравдугаар сард Астана хотод явагдах бөгөөд шагналын сан 4,8 сая ам.доллар. Жин болгоны аваргууд 200 мянган ам.доллар, мөнгөн медальтнууд 100 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчид 50 мянган ам.долларын шагналтай. Медальт тамирчдын дасгалжуулагч нар энэхүү шагналын 10 хувийг, үндэсний холбоод 20 хувийг авах юм.
Абдулмуталим Абакаров “Казахстан шиг боксын хүчирхэг гүрэн энэ тэмцээнийг хүлээн авах болсонд баяртай байна. Энд дэд бүтэц, нөөц бололцоо хангалттай бий. Казахстаны эмэгтэй бокс агуу аварга олонтой” гэж хэвлэлийн хурал дээр ярьжээ.
2016 онд Астана хот эмэгтэй ДАШт-ийг хүлээн авч байлаа.
Сэтгэгдэл ( 0 )