Саори Ёшидагийн дүү охид дэлхийд гарч ирж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Эмэгтэй чөлөөт бөхийн домог, олимпын 3 удаагийн аварга Саори Ёшидагийн бүл дүү нар дэлхийн тавцанд гарч ирлээ. Миэ мужийн Хакүсан ахлах сургуулийн сурагч, 16 настай Чисато Ёшида,  Миэ мужийн Хисай ахлах сургуулийн сурагч, 17 настай Нанами Ёшида нар өнөөдөр төрөлх Цүши хотын захиргаанд очиж, авсан медаль, аваргын бүсээ танилцууллаа.

Чисато долоодугаар сарын сүүлээр Туркт болсон U17 дэлхийн аваргын тэмцээний 65 кг-ын жинд түрүүлж, наймдугаар сард Монголд болсон Зүүн Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилттай. Тэрээр “Дэлхийд түрүүлсэндээ баяртай байгаа. Ирээдүйд олимпод оролцох зорилготой. Одоо бол өмнөх өрсөлдөгчөө ялах тухай л бодож байгаа” гэж сэтгүүлчдэд сэтгэгдлээ ярьлаа.

Нанами зургаадугаар сард Киргизэд болсон U17 Азийн АШТ-ий 43 кг-ын жингийн хүрэл медальт. 148 см намхан нуруутай ч хөл авахдаа гарамгай. “Чөлөөт бөхийг ахлах сургууль төгстлөө барилдах бодолтой байгаа ч ямар ч гэсэн болих хүртлээ бүхнээ гаргах зорилготой” гэж хэлсэн байна.

Чисато, Нанами хоёр алдарт Саоригийн төрсөн ахын хүүхдүүд юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(112.72.15.198) 2023 оны 08 сарын 31

хайрыг хүснэ мөн бусдын сексийг битгий шүү онц сонирхолтой номуудыг интерном хаягнаас захиалан авч уншаарай

0  |  1
Top