Бригадын генерал Х.Лхагвасүрэн: Худал мэдээлэл гаргасан иргэнийг илрүүлж, байцаалт авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймаг дахь хилийн отрядыг Гурвантэс сумын ойролцоо байрлуулах чиглэл өгсөн, тухайн отрядын хариуцсан зарим газрыг БНХАУ-ын талд шилжүүлнэ” гэх утгатай ташаа мэдээлэл цацагдсантай холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр /2023.08.30/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн “Дээрх мэдээллийг бичсэн хүмүүсийг манай улсын иргэн мөн эсэхэд эргэлзээд байгаа. Туурга тусгаар манай улс нандигнан хамгаалж явах ёстой. Гэтэл наад захын эрхзүйн мэдлэггүйгээр Монгол Улсын төрийн тэргүүнийг болон мянга мянган хилчдийг үгүйсгэсэн ийм мэдээлэл гаргасан явдалд маш харамсаж байна.

Энэ асуудлаар би Тагнуулын ерөнхий газрын дарга нарт “Энэ хүмүүсийг олооч ээ, дайсагнан бутаргах ажиллагаа явуулаад байгаад анхаараач ээ” гэж хандсан.

Хоёр улсын харилцаа бол маш эмзэг. Тийм учраас ийм гүжирдсэн мэдээлэл гарсанд харамсаж байна. Цаашид Монгол Улсын иргэд ийм мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна. Энэ бол зүгээр хоёр айлын газар, бэлчээрийн асуудал биш учраас ард иргэд үнэн зөв мэдээллийг авч байгаарай. Хилчид улсынхаа дархан хилийг бүрэн бүтэн хамгаалсаар байгаа гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ.

Түүнчлэн дээрх асуудлыг ХХЕГ-аас албан ёсоор хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаад байгаа бөгөөд одоогоор цахим орчинд анх мэдээлэл түгээсэн иргэнийг илрүүлэн саатуулж, тайлбар мэдүүлэг авч байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(192.82.65.146) 2023 оны 08 сарын 31

энэ этгээдийг илрүүлж нийтэд хэн ямар зорилгоор хутган үймүүлэлт хийснийг яриулах хэрэгтэй

0  |  0
САНАЛ(103.111.68.3) 2023 оны 08 сарын 31

БУСДАД СУРГАМЖ БОЛОГ НЭР УСТАЙН ЗУРГЫГ НЬ ОЛОН НИЙТЭД ИЛ ТАВЬ,ТЭНЭГТЭНЭ ТЭНЭГТЭНЭ ГЭХЭД ИНГЭЖ ЭХ ОРНООРОО ТОГЛОЖ БОЛОХГҮЙ, ТЭР НАЙЗ НӨХӨД АВГАЙ НӨХРҮҮДЭЭРЭЭ Л ТОГЛОНО БИЗ, БИД БУРУУД ХАТУУ БАЙЖ СУРЬЯА ,НЭГИЙГ НЬ ИНГЭВЭЛ БУСАД НЬ ХҮН БАЙНА ДАА БОЛИНО БИЗ ДЭЭ,БУРУУД ТУН ХАТУУ БАЙМААР БАЙНА

0  |  0
Зочин(202.131.230.162) 2024 оны 11 сарын 23

энэ худал мэдээлэл тараадаг, монгол хүний нэр төрийг гутаадаг, монгол төр лүү ичгүүр сонжуургүй увайгү дайрдаг этгээдийг олж хатуу цээрлэл хүлээлгэдэг байх хэрэгтэй. Энэ бол ард түмэн, төрийн эв нэгдлийг сарниулах гэсэн гадаадын гар хөл ч байж болно.

1  |  1
7(66.181.160.124) 2023 оны 08 сарын 30

Тэр хулгайчуудыг олж алах хэрэгтэй

0  |  0
Top