"Эх оронч суралцагч” улсын торгон хилд

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

Хил хамгаалах байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болсон 300 гаруй оюутан залууст хилчдийн алба, үйл ажиллагааг сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Эх оронч суралцагч” арга хэмжээг  зохион байгууллаа.

Нийт гурван ээлжээр зохион байгуулсан тус үйл ажиллагааны хүрээнд оюутан залуус Улаанбаатар хот-Сэлэнгэ аймгийн чиглэлд аялан Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн хилчдийн алба, үйл ажиллагаатай танилцаж, хилийн баганад хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт есөн гайхамшгийн нэг болох “Сайханы хөтөл”-ийн түүхтэй танилцаж, хилчин ах, эгч нарынхаа тоглолтыг үзсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu