Хилчин уран бүтээлчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ сарын 04-08-ны хооронд зохион байгуулсан “2026 KUACE” Олон Улсын А зэрэглэлийн бүжгийн уралдаанд Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын ерөнхий найруулагч, дэд хурандаа С.Алтансэлэм, гоцлол бүжигчин, ахлах ахлагч С.Ууганцэцэг, Н.Дүүрэнбилэг Б.Номин, ахлагч Б.Даариймаа нар амжилттай оролцоо.

Уралдаанд 20 гаруй орны 800 гаруй бүжигчин оролцож Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын бүжигчид “Алтан цом”, дэд хурандаа С.Алтансэлэм “Шилдэг дэглээч”-ийн шагнал хүртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top