Хилчид цасанд боогдсон иргэнийг аварлаа

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0266 дугаар салбарын хариуцсан хэсэг Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Түргэн багийн иргэн н.Баярмагнай салбарын байрлалаас 25 км хол зайд цасанд боогдон осгох эрсдэлд ороод байсныг энэ сарын 18-ны орой салбарын захирагч, дэслэгч Г.Төгөлдөрөөр ахлуулсан дэслэгч Т.Чулуунхүү, ахлагч Б.Батбаяр, дэд ахлагч Ж.Мөнх-эрдэнэ, дэд ахлагч, Б.Буяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй бүлэг аварч ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top