Хил хамгаалахын хурандаа алба хаагчдынхаа БИЕД ХАЛДЖЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 09 сарын 29

Энэ сарын 17-нд Хил хамгаалах ерөнхий газрын дугаар ангийнхан архидан согтуурч, захирагч нь алба хаагчдынхаа биед халджээ.

Тодруулбал, жил бүрийн 17-ны өдөр тохиодог “Хилчдийн баяр"-ын өдрөөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн хамт олон архидан согтуурчээ. Улмаар алба хаагчид хоорондоо маргаан үүсгэж, ангийн захирагч хурандаа Ч.Цолмонбаяр алба хаагчдынхаа биед халджээ.

Уг хэргийн хохирогч нар хуулийн байгууллагад хандаагүй гэх бөгөөд асуудлыг Хил хамгаалах ерөнхий газар дотооддоо шалгаж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top