“Үүргэвчтэй аялал” Чөлөөт бөхийн ДАШТ-ийг сурвалжилна

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 16-24-нд Серби улсын нийслэл Белград хотод явагдана. Тэмцээн 18 мянган хүний багтаамжтай Stark Arena хүрээлэнд явагдана. ДАШТ-ээр олимпын 90 эрх олгоно. Энэхүү чухал тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр эх орон даяар Premier Sports Network суваг Монгол Улсад анх удаа шууд дамжуулах юм.

Мөн Г.Ганхүүгийн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг Белград хотыг зорьж, ДАШТ-ий сонин хачин, монгол тамирчдынхаа амжилтуудыг чөлөөт бөx сонирхогчид, хүүхэд залууст дэлгэрэнгүй мэдээлэх болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top