Сагсан бөмбөгийн ДАШТ: Япон өнөөдөр ялбал олимпын эрхээ авна

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Азийн гурван оронд үргэлжлэн явагдаж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь хэсгийн шатын тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Шилдгүүд шөвгийн наймд шалгарахын төлөө өрсөлдөх бол харин хэсгийн 3,4-р байр эзэлсэн багууд 17-32-р байрын төлөө тоглох юм.

Өнөөдөр 19:10 цагаас Японы шигшээ баг Венесуэлийн шигшээтэй тоглоно.

Азийн багуудын хувьд ДАШТ-д тивийнхээ багуудаас хамгийн өндөр байр эзэлсэн нь Парисын олимпын эрх авах юм. Дэлхийн аваргад зодоглосон Азийн зургаан баг бүгд хоёр дахь хэсгийн шатанд шалгарч чадаагүй. Гэхдээ нэг ялалт байгуулж, хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн нь ганцхан Япон. Бусад таван баг бүгд гурав ялагдаж, хэсэгтээ хомоол хамсан билээ. Өнөөдрөөс эхэлж байгаа хоёр дахь шатны тэмцээнд эхний хэсгийн шатны үр дүн хадгалагдан үлдэж байгаа. Хэрэв өнөөдөр Япон ялбал 2 ялалт, 2 ялагдалтай болж, Азийн бусад багт гүйцэгдэхгүй болох юм.

ДАШТ дэх Азийн багууд

1, Япон – 1 ялалт 2 ялагдал, бөмбөгний харьцаа нь -28

2, Филиппин – 3 ялагдал, бөмбөгний харьцаа нь -23

3, Иран – 3 ялагдал, бөмбөгний харьцаа -63

4, Иордан – 3 ялагдал, бөмбөгний харьцаа -77

5, Хятад – 3 ялагдал, бөмбөгний харьцаа -80

6, Ливан – 3 ялагдал, бөмбөгний харьцаа -100

Японы шигшээ олимпын эрхээ авбал хоёр олимпод дараалан оролцоно. Өнгөрсөн Токио олимпод нутгийн эзний хувиар шууд орж байсан бол энэ удаад 1976 оны олимпоос хойш 48 жилийн дараа чадлаараа олимпод орж байгаа хэрэг болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top