Хонь
Өнөөдөр хайр дурлалын асуудалд хонинууд хүлээж суух хэрэггүй, бүх юм өөрийн чинь гарт байна. Хайртай, таалагддаг хүнийхээ анхаарлыг татах, эсвэл шинэ түвшинд гаргах тодорхой төлөвлөгөө танд байгаа бол яг одоо хэрэгжүүлээрэй. Хэрэв төлөвлөгөө байхгүй бол боловсруулж, бодоход энэ өдрийг зарцуул. Ирээдүйд хэрэг болно.
Үхэр
Үхрүүдийн хувьд романтик сайхан өдөр биш. Үнэнийг хэлэхэд мөрөөдөөд ч хэрэггүй өдөр тул элдэв зүйл бодолгүй хайр дурлалаас амарч, өөр салбарт хүчээ зориулаарай. Жишээ нь, найзуудтайгаа кино үзэж, гэрбүлийнхэндээ цаг гарга. Сэтгэлийн хөдөлгөөнд авталгүй, амгалан тайван өнгөрүүлэх өдөр.
Ихэр
Ихрүүд бослого гаргах өдөр. Өнөөдөр танд бүх зүйл нэг хэвийн, уйтгартай санагдана. Ганц бие ихрүүд энэ өдөр гэнэтийн хачирхалтай тохиолдлоор хэн нэгэнтэй танилцана. Гэхдээ тэр хүн таны сонирхдог стилийн хүн биш байх юм. Харин та гэрбүлтэй бол өнөөдөр эсрэг хүйсний хүн сонирхоод хэрэггүй. Ханьтайгаа хамт гэртээ үдшийг өнгөрөө.
Мэлхий
Сүүлийн үед хайрттайгаа асуудалтай байгаа бол өнөөдөр учир начрыг нь тунгааж, эвлэрч нэгдэх өдөр. Харьцаа, үйлдлээ бүгдийг нь дүгнэж, За юу, Үгүй юу гэдгээ мэдрэмжээрээ шийдээрэй. Ингэж байж эргэлзээтэй олон асуудлууддаа хариу авна.
Арслан
Энэ өдөр арслангууд хайрттайгаа муудалцах битгий хэл муухай ч харж болохгүй. Нөгөө тал чинь маш хатуу, эрс шийдэмгий байгаа тул гэмгүй царайлаад сууж байсан ч хэрүүл гарах магадлал өндөр. Бүтэн өдрөө хэрүүл маргаанд алдахгүйн тулд маш уян хатан байгаарай. Маргаан гарсан ч бууж өг.
Охин
Од эрхэс таныг дотнын хүнтэйгээ санал зөрөлдсөн ч уурлахгүй байхыг зөвлөж байна. Учир нь хүн болгон өөр өөр, санал бодол заавал нийлэх албагүй. Хамгийн гол нь та хоёр нэг нэгнээ ойлгох чин хүсэлтэй, зорилго нэгтэй байхад л болно. Өөрийгөө зөв гэж батлах гээд хэрэггүй. Хэрэв охины зөв бол цаг нь ирэхээр хайртай хүн чинь ойлгох болно.
Жинлүүр
Өнөөдөр таны хувьд эцсийн сонголт хийх өдөр. Эргэлзээ төрж, маш хэцүү байх болно. Таны зүрх, сэтгэлийг горилж байгаа хүмүүсээс хэн нэгийг нь сонгох шаардлагатай болно. Эсвэл болзоонд урьсан урилгаас аль нэгийг нь сонгох ёстой. Хэнийг сонгохоо мэдэхгүй, эргэлзэж, зовж, шаналсан ч сонголтоо хий.
Хилэнц
Өнөөдөр хилэнцүүд цэцэн цэлмэг ухаантай байж, ямар ч асуудлыг логиктой шийдэх болно. Харин хайртай хүн чинь ямар ч зүйлд тоглоом тохуу хийж, аргалах гэж оролдоно. Битгий уурлаарай, өнөөдөр та хоёрын амьдралын эсрэг тэсрэг үзэл ч нэг нэгнээ нөхөж, сайхан хослох болно. Амьдралыг өөрөөр харж, ирээдүй гэрэлтэнэ.
Нум
Анхаарал халамжтай байж, хайртыгаа сайн ажиглаарай. Магадгүй түүнд таны тусламж, зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй болсон ч хэлэхгүй байгаа байх. Тиймээс өөрөө мэдэрч, тусалж, дэмжихийг бодоорой. Энэ бол жинхэнэ хайрын баталгаа юм.
Матар
Хэн нэгний зөвлөгөөг авахад ашигтай өдөр. Гэхдээ хамаг байдгаа дэлгээд яриад, санал бодлыг нь асуугаад байх хэрэггүй. Өнөөдөр та эерэг, зөв бодолтой хүмүүстэй харилцахад л болно. Аз жаргалтай хүмүүстэй жирийн ярихад л өөртөө хэрэгтэй зүйл олж чадна.
Хумх
Таалагддаг хүн нь хумхуудыг огт тоохгүй, харахгүй байгаа мэт санагдана. Тиймээс та сэтгэлээр унаж, стресст орох магадлалтай. Тэгвэл од гараг танд юмыг хэт бодитоор хүлээж авахгүй байхыг зөвлөж байна. Магадгүй тэр хүн чинь зүгээр л ядарсан байж болно. Эцсийн эцэст жинхэнэ хайр ч бас ядарч цуцдаг гэдгийг ойлгоорой.
Загас
Таалагддаг хүндээ ямар нэг зүйл хэлмээр байвал шууд биш өөр аргаар дамжуулаарай. Утасны мессеж, цахим шуудан илгээх, эсвэл цаасан дээр бичээд гарт нь атгуулахад л болно. Ингэснээр та хоёр нэг нэгнээ улам илүү ойлгоно.
Сэтгэгдэл ( 0 )