Энэ сарын 16-нд Сербид эхлэх сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бөхчүүдийн нэрсийг ДБНХ-ноос зарлалаа. Дэлхийн аваргад нийт 362 тамирчин оролцох бөгөөд одоогийн байдлаар ОХУ-ын шигшээ багийн бөхчүүдийг оруулаагүй байгаа. Учир нь тэднийг Украин дахь дайныг дэмжсэн эсэх, Оросын хүчний байгууллагатай холбоотой юу гэдгийг ДБНХ-ны тусгай комисс шалгаж байж, “цэврийг” нь тэмцээнд оруулах юм. Харин Беларусын бөхчүүд ДБНХ-ны далбаан дор (AIN) оролцохоор болж, мэдүүлгийг нь холбооноос баталсан байгаа.
ДАШТ-д оролцох багуудын бүрэлдэхүүнд Оросын 44 бөх багтсан. Өөрөөр хэлбэл гадаад улсын нэр дээр барилдах легионерууд. Тэдний 23 нь дагестан школын бүтээгдэхүүнүүд. Олимп, дэлхийн медальт бөхчүүд.
Хамгийн туршлагатай нь Узбекистаны өмнөөс барилдах Магомед Ибрагимов (97 кг). 38 настай түүний цуглуулганд олимпын хүрэл, Азийн хос алтан медаль байгаа ч ДАШТ-ий медаль байхгүй. Беларусын шигшээгийн Магомедхабиб Кадимагомедов (74 кг) ч мөн дэлхийн медальгүй ч олимпын мөнгөтэй.
Сербид гадаад улсын нэр дээр барилдах дагестанчуудаас дэлхийн аварга болсон бөх гэвэл ганцхан Зелимхан Абакаров (57 кг, Албани) л байна. Харин Исмаил Мусукаев (65 кг, Унгар), Магомедгаджи Нуров (97 кг, Хойд Македон), Абубакр Абакаров (86 кг), Осман Нурмагомедов (92 кг), Магомедхан Магомедов (97 кг, бүгд Азербайжан) нар ДАШТ-ий хүрэл медальтай. Азербайжан, Бахрейины шигшээ баг тус бүр дөрвөн дагестан легионертой. Бахрейны багт Махачкала хотын уугуул Алибег Алибегов (65 кг), Магомедрасул Аслуев (74 кг), Магомед Шарипов (86 кг), Ахмед Тажудинов (97 кг) нар барилдана. Хасавюртын Абдулмажид Кудиев (65 кг, Тажикистан), Магомед-Башир Ханиев (70 кг, Азербайжан) нар ч ДАШТ-дээ бэлтгэж байна.
Тэднээс гадна ДАШТ-д оролцохоор Рамазан Рамазанов (70 кг, Болгар), Мурад Курамагомедов (74 кг, Унгар), Якуб Шихджамалов (74 кг, Румын), Заур Эфендиев (79 кг, Серби), Жавраил Шапиев (86 кг, Узбекистан), Ахмед Магамаев (86 кг, Болгар), Гаджи Раджабов (92 кг, Беларусь), Юсуп Батырмурзаев (125 кг, Казахстан), Магомедгаджи Нурасулов (125 кг, Серби) гэсэн дагестан залуус бэлтгэж байна.
ДАШТ-д гадаад орны нэрийн өмнөөс барилдах орос бөхчүүд дотор дагестаны 23-аас гадна Якут, Осетиний тус бүр 7, Чеченийн 4, Буриад, Ингуш, Калининградын тус бүр нэг бөх багтжээ. Тэднийг нэрлэвэл:
Арыйян Тютрин (57 кг, Беларусь), Владимир Егоров (57 кг, Хойд Македон), Андрей Бекренев (61 кг, Беларусь), Георгий Окороков (61 кг, Австрали), Николай Охлопков (61 кг, Румын), Ньургун Скрябин (65 кг, Беларусь), Ислам Дудаев (65 кг, Албани), Али Умарпашаев (74 кг, Болгар), Арсалан Будажапов (74 кг, Кыргызстан), Хетик Цаболов (74 кг, Серби), Таймураз Салказанов (74 кг, Словак), Магомет Евлоев (74 кг, Тажикистан), Ахсарбек Гулаев (79 кг, Словак), Расул Тихаев (86 кг, Беларусь), Таймураз Фриев (86 кг, Испани), Эрзо Исаков (86 кг, Иордан), Борис Макоев (86 кг, Словак), Ермак Карданов (92 кг, Словак), Ахмед Батаев (97 кг, Болгар), Владислав Байцаев (97 кг, Унгар), Айял Лазарев (125 кг, Кыргызстан).
Сэтгэгдэл ( 2 )
Дайн дэмжээгүй, цэргийн байгууллагад харъяалагдаггүй хүмүүс юм байх даа.
ene olon utgaguu legioneer nertei baahan orosuudiig ingej oruulah yamar hereg bainaa busad ornii bohchuuded amjilt gargah medal hureh bolomjii hassan shal utgaguu esvel neg moson choloot bohiin orsuudiin temtseen bolgood hoorondoo barildaad baij baig